“Петро Матад’-ын газрыг албадан чөлөөллөө

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах гэрээтэй газрын тосны хайгуул хийхээр хайгуулын өрөмдлөгийн ажлын төлөвлөөг батлуулан ажиллаж байгаа гэх “Петро Матад’ компани нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийг хөндөн барилга байгууламж байршуулан 2 байршилд 6 га газрыг хууль бусаар ашигласан нь тогтоогдсон байна. Тус компани Матад 20 талбайд газрын тосны хайгуул хийх зөвшөөрөлтэй юм. Тиймээс өнгөрсөн 5-р сараас буюу үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас нь эхлэн Дорнод аймаг болон Матад сумын зүгээс газар чөлөөлөх 2 удаагийн мэдэгдэл, 2 удаагийн захирамж хүргүүлсэн боловч “Петро Матад’ компани дээрх шаардлагуудыг үл биелүүлсэн.

Ийм учраас дараагийн шатны хуулийн арга хэмжээ буюу газрыг албадан чөлөөлөх Дорнод аймгийн Засаг даргын захирамж гарч энэ сарын 11-ний өдөр “Петро Матад’ компанийн хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа газрыг цагдаагийн хяналтан дор чөлөөллөө.  Мөн газар чөлөөлөхөд гарсан зардал дээр байгаль орчинд учруулсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгон тус компаниар нөхөн төлүүлэх юм.