УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хаалттай шүүж байна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбоотой шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай явагдаж байна. Түүнийг УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан хэрэгт холбогдуулж мэдүүлэг өгөхдөө “Худал мэдүүлэг өгсөн” гэх үндэслэлээр Прокруророос түүнд Эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Тэрээр өчигдөр энэ талаар мэдээлэл хийхдээ “Намайг худал мэдүүлэг өгсөн хэмээн гүтгэж байна. Хамгийн сүүлд манай өрөөгөөр орж ирсэн юм билээ. Түүнийг орж ирэхэд нэг юм задалсан боловч уугаагүй. Миний өрөөнөөс архи хурааж авсан. Тэр архи талийгаачийн ходоодонд байсан архи эсэхийг нь шинжлээгүй. Бүгд нотлох баримттай байна” гэсэн билээ.