Ноён сум 2022 тэмээний баяр

Ноён сум “Тэмээний баяр”-2022 арга хэмжээ 02.25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Өмнөговь аймгийн ИТХурлын дарга Б.Бадраа уг тэмцээнийг ивээн тэтгэсэн бөгөөд тэмээн сүргийг өсгөж үржүүлэх, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэмээчдийг алдаршуулах, тэдний нөр их хөдөлмөрийг үнэлэх, урамшуулах зорилгоор уг баярыг зохион байгуулсан билээ.
Тэмээтэй сайхан хос шалгаруулах тэмцээнд:
Тэргүүн байранд: Ганзагад багийн малчин Д.Эрхэмбаяр, гэргий А.Тунгалагтуяа
Дэд байранд: Сайран багийн малчин Ш.Ганбат , гэргий Ш.Отгонжаргал
Бүрэн хэрэгсэлтэй сайхан тэмээ шалгаруулах тэмцээнд:
Тэргүүн байранд Сайран багийн малчин Г.Батзориг
Дэд байранд: Сайран багийн малчин Ц.Энхбаяр
Гутгаар байранд: Ганзгад багийн малчин Д.Цэцэгмаа
Тусгай байранд: Ганзагад багийн залуу малчин Т.Дүүрэнбаяр
Шилмэл буур шалгаруулах тэмцээнд
Тэргүүн байранд: Сайран багийн малчин С.Батбаярын буур
Дэд байранд: Ганзагад багийн залуу малчин Э.Тогоонтөмөрийн буур
Атан тэмээний уралдаанд:
Тэргүүн байранд: Ганзагад багийн Аймгийн тэргүүн уяач Ж.Отгонбаярын шар ат
Дэд байранд: Ганзагад багийн залуу уяач Т. Батсүмбэр шар ат
Гутгаар байранд: Ганзагад багийн Сумын тэргүүн уяач Э.Чойжамцын хүрэн ат
Дөтгөөр байранд: Ганзагад багийн Залуу уяач Т.Дүүрэнбаярын халтар ат
Тавдугаар байранд Ганзаган багийн аймгийн тэргүүн уяач Ж.Отгонбаярын хөх ат
Тайлаг тэмээний уралдаанд
Тэргүүн байранд Ганзагад багийн сумын тэргүүн уяач А. Оюунбаатарын шар тайлаг
Дэд байранд Сайран багийн залуу уяач С.Батбаярын Бор тайлаг
Гутгаар байранд Ганзагад багийн сумын тэргүүн, уяач Э.Чойжамцын улаан тайлаг
Дөтгөөр байранд Ганзагад багийн сумын тэргүүн, уяач А.Оюунбаатарын хар тайлаг
Торомны уралдаан
Тэргүүн байранд Ганзагад багийн залуу уяач М.Өлзийсайханы Халтар тором
Дэд байранд сайран багийн залуу уяач Г.Батзоригийн Халтар тором
Гутгаар байранд Ганзагад багийн сумын тэргүүн уяач Э.Чойжамцын хар тором
Дөтгөөр байранд Сайран багийн залуу уяач С.Батбаярын хар тором
Тавдугаар байранд Ганзагад багийн залуу уяач Т.Батсүмбэрийн Шар тором
Богино зайн уралдаанд
Тэргүүн байранд Ганзагад багийн залуу уяач Т.Дүүрэнбаярын ногоон тэмээ
Дэд байранд Ганзагад багийн залуу уяач Т.Батсүмбэрийн улаан тэмээ
Гутгаар байранд Сайран багийн Сумын алдарт уяач Э.Бүдхүүгийн Хүрэн тэмээ,
Дөтгөөр байранд Сайран багийн залуу уяач Г.Батзоригийн хар тэмээ
Тавдугаар байранд Ганзагад багийн залуу уяач М.Өлзийсайханы Хар тэмээ тус тус байр эзэллээ.