Найруулагч Б.Тамир ихэрийн өрөөснөө ил гаргалаа

 “ФАНТАСТИК” продакшны “Маш нууц”, “18 нас Би чамд хайртай”, “Том толгойтын романс”, “Аз жаргалын шок” “Зүрхэний хилэн” зэрэг УСК-ны найруулагчаар ажилласан жүжигчин, найруулагч аав ээжийнхээ авьяасыг өвлөгч Б.Тамирыг ихэрийн өрөөсөн гэдгийг мэдэх хүн цөөнгүй. Гэвч түүний ихэр дүү тэр бүр олны өмнө гараад байдаггүй, даруухан энгийн бүсгүй байдаг гэхээс өөр мэдээлэл байдаггүй.

Тэгвэл Б.Тамир өөрийн цахим хуудаснаас “Миний ихэрийн өрөөснийг асуугаад байдаг хүмүүс танилц Сүндэръя” хэмээн бичиж, хамтдаа авхуулсан зургаа нийтлэжээ. Тэд  Монгол Улсын Ардын жүжигчин С.Сарантуяа, СТА О.Бат-Өлзий нарын хүүхдүүд билээ.

Тэднийх гурван хүүхэдтэй. Том хүү нь чуулгад ардын бүжигчнээр ажиллаж байгаад өдгөө гэр бүлийн хамт АНУ-д аж төрж буй. Харин Б.Тамирын ихэр Б.Сүндэръя нь АНУ-д боловсрол эзэмшсэн санхүүч хийдэг.