Д.Дорлигжавын хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр АТГ-т буцаалаа

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар, “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал асан Ч.Бямбаа нарт холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал прокурорын байгууллагад хүргүүлсэн ч саналыг НПГ-аас хянаж үзээд нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай хэмээн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг нь хүлээн авахаас татгалзсан байна.

Дээрх нэр бүхий хүмүүс “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдоос бусдаар зуучлуулан дөрвөн сая болон түүнээс их хэмжээний ам.долларын хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй.

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг мөрдөн шалгах ажиллагааны явцад өндөр үнэтэй олон тооны автомашины цуглуулга нь ил болсон билээ.