Н. Номтойбаяр бүрэн эрх нь түдгэлзэх хоёр дахь гишүүн болох уу

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хууль хяналтын байгууллага хоёр үндэслэлээр шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан худал мэдүүлэг, тайлбар өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.

Мөн төрийн өндөр албан тушаалтнууд ХЭДС-гаас хамаарал бүхий этгээддээ их хэмжээний хүүгүй мөнгө зээлэхэд түүнийг нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.

Тиймээс  АТГ  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УЕПГ-т хүргүүлсэн байна. Учир нь УИХ-ын гишүүнийг шалгахын тулд бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх ёстой юм

Гэхдээ хууль хяналтын байгууллага түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлж УИХ-ын чуулганаар хэлэлцэж эцсийн шийдвэр гарна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд түүнийг авч үлдэх үү, хуулийн байгууллагад шалгуулж үнэн мөнийг нь тогтоолгох уу гэдгийг нь шийднэ гэсэн үг.

Хэрэв түүний бүрэн эрхийг түдгэлзүүлвэл энэ парламентаас гарах хоёр дахь гишүүн болно.

Өмнө нь Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт өгсөнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж гишүүдийн олонхи дэмжсэн билээ.