УИХ-ын гишүүн М.Билэгтийн ээж охиныхоо барьсан эмнэлгээр зочилжээ

УИХ-ын гишүүн М.Билэгтийн ээж охиныхоо барьсан эмнэлгээр зочилжээ. Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон М.Билэгт гишүүн бэлэг сэлт тарааж олны шүүмжлэлд өртөхөөс гадна бас хийж бүтээж буй зүйлтэй хүн.

Тэрээр “Ачлалтрейд’ ХХК-ийг 2010 онд үүсгэн байгуулж  өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн үйлчилгээг  Монголдоо нутагшуулах зорилгоор хөгжингүй орны стандартыг хангах “ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГА БАРЬЖ БАЙГУУЛАХ’ төслийг санаачилан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хүрээнд баригдсан “Энермед’ ХХК-ийн эмнэлгийн барилга нь Япон Улсын стандартын дагуу улсын эмнэлгийн ачааллыг хоёр дахин бууруулах хүчин чадалтайгаар баригдаж, орчин үеийн шинэ хавдрын эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулахад шаардлагатай оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж, хэрэгсэл суурьлуулахад бэлэн болсон.

Шинэ эмнэлгийн барилгыг 2019.05.17-ны өдөр Барилга байгууламж ашиглалтад оруулах Улсын комисс хүлээн авч, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой гэсэн төрийн байгууллагуудын албан ёсны зөвшөөрөл баталгаажжээ.

Үртэй хүн жаргаж, үндэстэй мод ургадаг гэдэг. М.Билэгт гишүүний ээж Монгол Улсад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж буй охиноороо бахархахаас гадна цаашид олон олон үр бүтээлтэй ажил хийхийг нь хүсч байгаа даа.

.