Авлигын хэрэгт холбогдсон зарим шүүгчдийн хэрэг удахгүй шүүхэд шилжинэ

Салхитын мөнгөний ордын авлигын хэрэгт холбогдсон 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тун удахгүй тэдгээрээс хэд хэдэн шүүгчид холбогдох хэрэг шүүхэд шилжих юм байна.

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдсан, гавьяат хуульч Б цагдан хорих байранд амиа алдсан. Үүнтэй холбоотойгоор түүний хүү шүүгч асан С.Төмөрбат АНУ-руу зугатаад буй юм.

Тэгвэл дээрх хэрэгт холбогдоод буй зарим шүүгчид удахгүй шүүхийн өмнө зогсох бололтой.