Согтуу жолооч дуудлагаар явж байсан Түргэн тусламжийн машин мөргөжээ

Өнгөрсөн шөнө согтуу жолооч дуудлагаар явж байсан Түргэн тусламжийн машин мөргөсөн хэрэг гарсан байна. Сүүлийн өдрүүдэд албан байгууллагын шинэ жилийн баяртай холбоотой согтуу жолоочийн тоо нэмэнгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй 10 хүн тутмын нэг нь эмэгтэй хүмүүс байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 400 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасдаг. Мөн хохирлыг ч төлүүлдэг юм.