Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 631 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 514-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-5
- Мөргөлдөх хэлбэрээр -1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр- 1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
2019.12.29-ний өдөр 08:30 цагийн орчим Баянхонгор аймаг Өлзийт сумын 2-р баг “Байнгын хөндий” гэх газар /Сумын төвөөс урагш 36 км-т/ асфальтан замд Тоyota prius маркийн автомашин явган зорчигч 47 настай, эрэгтэй Х мөргөж амь насыг хохироосон нас барсан хэргийг шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 тохиолдолд бүртгэгдсэн байна. Иймд жолооч та бүхэн баяр ёслолын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, албан байгууллагаас алба хаагчдын аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаа, таксигаар үйлчлэх зэрэг ажил ,арга хэмжээг дотооддоо зохион байгуулж ажиллах,
Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчиж автомашинаа асаалттай орхихгүй байх, автомашинаа халаах үедээ эзэнтэй байлгахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.