Дуучин Б.Амархүү эхнэртээ зориулж дуу гаргажээ

Дуучин Б.Амархүү саяхан шоронгоос суллагдсан.  Хэдий “наранд” гараад удаагүй байгаа ч шинэ уран бүтээлээ туурвиад амжжээ.

“Хэзээ ч орхихгүй хайр” хэмээх энэхүү уран бүтээлээ эхнэртээ зориулж дуулсан аж.

Үгийг нь Б.Нармандах, аяыг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав зохиож, клипэнд нь түүний хань, мисс О.Ариунзул тогложээ.

Дуучин Б.Амархүүг баривчлагдах үед түүний эхнэр О.Ариунзул “Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь. Би чиний талд үргэлж бат зогсоно санаж яваарай. Удахгүй уулзъя. On my way my love” хэмээн цахим хуудастаа бичиж байв.

Нөхрийнхөө талд бат зогсохоо амласан О.Ариунзул нөхрийнхөө шүүх хуралд хүрэлцэн ирээгүй юм.

Харин Б.Амархүү Хар тамхины хэргээр хоёр жилийн ял сонссон ч хэргийн бодит байдлыг бүрэн нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр суллагдсан билээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт /2019-12-27/ телевизийн нэвтрүүлгээр дамжуулан, монгол түмнээсээ уучлалт гуйсан юм.