УИХ-ын гишүүд энэ сарын 13-нд шинэ жилээ тэмдэглэнэ

УИХ-ын 75 гишүүн шинэ жилийн цэнгүүнээ энэ сарын 13-ны өдөр тэмдэглэхээр товложээ. 

Уг нь УИХ-ын гишүүдийн шинэ жилийг өнгөрсөн сарын 27-ны өдөр товлосон байсан ч ирцтэй холбогдуулан хойшлуулсан байна. Шинэ Үндсэн хуулийг 1992.01.13-ны өдөр баталж байсан түүхтэй. Тиймээс энэ удаагийн парламент Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл явдлыг бэлгэшээн, уг өдрийг сонгон шинэ жилээ тэмдэглэхээ тогтжээ.