Хятадын экспортод АНУ-ын засаг захиргаа 145 хувийн гаалийн импортын татвар тогтоосон учраас үүнээс зайлсхийх зорилготой Хятадын компаниуд БНСУ аар дамжуулж бараагаа АНУ руу худалдаалах оролдлого хийж эхлээд байна. Тухайлбал Өмнөд Солонгосын гаалийн байгууллага АНУ-ын шинэ татвараас зайлсхийхийн тулд Хятадын компаниуд бараа бүтээгдэхүүнээ Солонгосын экспортын бараа болгон халхавчлах оролдлогыг идэвхтэй явуулж эхэлсэн тул үүнийг таслан зогсоох арга хэмжээгээ эрчимжүүлнэ гэж мэдэгдлээ. БНСУ-ын Гаалийн газар Хятад болон бусад улсад үйлдвэрлэсэн боловч Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн гэсэн шошго наасан олон тооны бараануудыг олж илрүүлж, энэ үйлдэлтэй холбоотой олон хэргийг илрүүлсэн талаар мэдээлжээ. Жишээ нь өнгөрөгч нэгдүгээр сард БНСУ-д Хятадын иргэний байгуулсан компани Хятадад үйлдвэрлэсэн батерейны материал оруулж ирж, сав баглаа боодол, шошгыг нь сольж, АНУ руу ачуулсан хэргийг тус байгууллага олж илрүүлжээ. Ийнхүү Трампын Хятадын эсрэг тогтоосон тарифын дайнаас болж хуурамч шошготой бүтээгдэхүүн Өмнөд Солонгосоор дамжин АНУ руу тээвэрлэгдэх магадлал улам нэмэгдсээр байгааг БНСУ-ын Гаалийн газар мэдээлсээр байна.
Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250422_10/