Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Ромын Пап Францис 4 сарын 21 ний өдөр Ватикан хотноо таалал төгслөө. Он гараад уушгины хатгалгаа өвчнөөр өвчилсөн мөн түүнчлэн бөөрний дутагдалд орсны улмаас түүний биеийн байдал маш хүнд болж энэ оны хоёрдугаар сарын 14-нөөс эмнэлэгт 30 гаруй хоногт эмнэлэгт эмчилүүлсэн. Ингээд эмнэлгээс гараад албан үүргээ гүйцэтгэж байсан. Улаан Өндөгний баярын арга хэмжээний үеэр Христийн шашинтнууд Католикчуудад хандаж үг хэлж, сүсэгтэн олноо адисласан. Харин 4 сарын 20 ны өдөр тэрээр хамгийн сүүлийн албан уулзалтаа АНУ дэд Ерөнхийлөгч Венситэй хийжээ. Ромын Пап францис 1936 оны 12 сарын 17 нд аргентин улсын нийслэл Буонэс Айрес хотноо Итали гаралтай цагаач гэр бүлд мэндэлжээ. Түүний хувьд 21 гаруй насандаа амьсгалын замын хүнд халдвар авч, уушгиныхаа баруун хэсгийг тайруулах мэс засал хийлгэж байсан байна. Ромын пап францисын жинхэнэ нэр нь хорге марио бергольо гэдэг бөгөөд 2013 онд Ромын Пап 16 дугаар Бенедикт эрүүл мэндийн улмаас үүрэгт албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсон. Ингээд 2013 онд Ромын Папыг тодруулах 115 кардинал өрсөлдсөн сонгуульд хамгийн олон санал авч, Ромын папаар тодорч байжээ. Кардинал нь тус шашны хамгийн өндөр цол, хэргэм бөгөөд Католик шашны тэргүүн хамбыг кардинал гэж нэрлэдэг. Дэлхийн 6 хүн тутмын нэг нь шүтдэг дэлхий дахинд улс төр, шашин, санхүүгийн томоохон нөлөөтэй Католик шашныг дараагийн тэргүүнийг дэлхий даяарх кардиналуудын дундаас тодруулдаг байна. Ингээд Папыг нас барсантай холбоотой дэлхийн бүхий л улс орнуудын удирдлагууд Ватиканд эмгэнэлийн захидал илгээж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Меланья бид хоёр Ром хотноо Ромын Пап Францискийг оршуулах ёслолд оролцоно гэж өөрийн Truth Social хаягаараа дамжуулж мэдээлжээ.