Израилийн арми Газын зурвасын хойд болон өмнөд хэсэгт хуурай замын томоохон ажиллагаа явуулснаа ням гарагт зарлалаа. Ингэснээр Израилийн хүчин Газын зурваст агаарын цохилтын давтамжаа эрс нэмэгдүүлж, цэргийн тоогоо нэмэгдүүлж байна.
Хамасын зэвсэг агуулах байгууламжууд алан хядагчдын байрлаж буй цэгүүд зэрэг Хамас бүлэглэлийн 670 гаруй объектод цохилт өгсөн гэж Изралийн тал мэдээлжээ.
Катарын “Аль-Жазира” телевиз өнгөрөгч гурван 3 хоногийн дотор 500 хүн амиа алдсан талаар мэдээлсэн байна. Катарт гал зогсоох хэлэлцээр үргэлжилж байгаа ба барьцааны зарим хүмүүсийг суллах асуудлыг талууд ярилцаж байгаа боловч одоогоор талууд шийдэлд хүрээгүй хэвээр байна.
Израили тусгай ажиллагаагаа өргөжүүлж байгаагийн гол шалтгаан нь Хамас бүлэглэлийг буулт хийлгэж барьцааны хүмүүсийг суллаж авах зорилготой гэж харж байна.
https://www.washingtonpost.com/world/2025/05/18/israel-ground-operation-gaza/