Түмэн шувуутай ч “харамч” бизнесмэн

“Түмэн шувуут”-ын үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Л.Эрхэмбаярыг хүмүүнлэгийн үйлс хийдэг хүмүүс “харамч” хэмээн тодотгожээ.

Учир нь тэрээр ямар ч хандив, тусламж өгөхгүй гэдгээ ил тод хэлдэг бизнесмэн гэнэ шүү.

Л.Эрхэмбаяр саяхан түмэн шувууныхаа өглөөний, залуу тахианы, сувиллын, хүнсний, селентэй өндөгнүүдийнхээ буянаар гавъяат мал зүйч болсон.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Бид хандив өгөхгүйгээ зарлаж байна.
Харамч хөгийн амьтас гэж хараавал ч хараа, бид хандив өгөхгүй. Төгссөн сургуульдаа өгөхгүй, төрсөн сумандаа өгөхгүй, орон нутгаас ирсэн зочидын хоол буудлын мөнгө даа гэнэ. Үгүй ээ, бид хандив өгөхгүй.
Яагаад гэж үү?
Төрөөс тогтоосон хуулийн дагуу бид татвараа ном журмаар нь төлж байгаа. Бидэнд хоёр тайлан байхгүй, татвараа үнэнээр нь төлдөг. НДШ, ЭМД-д тэрбум тэрбумаар нь төлдөг. Компани ямар л татвар байна бүгдийг нь гусайтал төлчихөөд татварын дараах цэвэр ашигаа өөртөө авах гэхээр дахиад 11.68 хувийн хүн амын болон бусад татвар төлдөг. Давхар давхар татвар төлж байгаа. Бид хэрэглэгчийнхээ өмнө хариуцлага хүлээж эрүүл хүнс үйлдвэрлэхэд мөнгө зарна, бид ажилчидынхаа өмнө нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ.
Миний сургуулийн тохижилтыг биднээс хангалттай татвар авсан төрөөс нэх.
Элдэв хурал номонд ирсэн хүмүүсийн буудал хоолны мөнгөө төрөөс ав. Эсвэл муу зуршилдаа хүлэгдээд тойргийнхоо УИХ-ын гишүүнээс ав. Тэд бидний татвараас өгөх биз, тэр чөтгөрийн тойрог чөдгөрийн сэтгэлгээтэйгээ зууралд.
Цаашдаа биднээс хандив нэхдэг бүхэн мэдтүгээ бид хандив өгөхгүй” гэжээ.