“GEM MALL” худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн гэх Э-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “GEM MALL” худалдааны төвд эхнэрээ хутгалж, хөнөөсөн ноцтой хэрэг энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр гарсан.  Энэ хэргийг үйлдсэн Н.Энхбатыг 461 дүгээр хорих ангиас  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн танхим руу хуяглан хүргэсэн бөгөөд шүүх хурал яг  одоо эхлэж байна.

Тухайн гэмт хэргийг үйлдсэн Н.Энхбатыг яллагдагчаар татан, цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Улмаар прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.1 дэх хэсэг, 10.1-2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.