Мисс А.Баярцэцэг, Солонгосын хөлбөмбөгийн ахлагчтай рекламд тогложээ

“Дэлхийн мисс’ тэмцээний шилдэг 11-т үлдэж байсан А.Батцэцэг “Adidas’ брэндийн сурталчилгаанд БНСУ-ын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Son Heung Min-тэй тоглосон байна.

Алдарт “Adidas’ брэндийн суртачилгааны зургууд ирэх хоёрдугаар сард БНСУ-д цацагдаж эхлэх ажээ. 

Мисс А.Баярцэцэгийн хувьд загвар өмсөхөөс гадна жүжиглэх авьяастай нэгэн. Түүний хувьд  2014 онд АНУ-ын “Netflix’ компанийн  бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition’ кинонд тоглосон билээ

Мөн тэрээ өнгөрсөн 11 дүгээр сард “Хөх тавилан’ уран сайхны киноны гол дүрээр Италийн Флоренц хотод болсон кино наадмаас “Шилдэг жүжигчин” шагналыг хүртсэн юм.