“Сайн ах” Х.Тэмүүжин сонгуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгөө тушаасан гэнэ үү

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдын албан тушаалд ажиллаж байгаад Г.Сарангэрэл гэх эмэгтэйтэй нэр холбогдон “Сайн ах” нэр зүүсэн Х.Тэмүүжин УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаажээ. Ирэх сонгуульд АН-аас УИХ-д нэр дэвших хүмүүс намдаа 100 сая төгрөг тушаах ёстой. Тэгвэл Х.Тэмүүжин УИХ-д нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан байна.

Энэ талаар нэг үе АН-д мөр зэрэгцэн алхаж байсан Л.Гүндалай ийнхүү бичжээ. Тэрээр “Сайн ах Тэмүүжин 100 сая төгрөгөө тушаажээ өнөөдөр. Гэмт хэрэг гэж яриад гэмт хэргээ өөгшүүлээд байх юм” гэжээ.