Ч.Уранхолбоо: Би тээгч эх хөлслөөгүй

Охидын “Гала’ хамтлагаас уран бүтээлээ эхэлж байсан дуучин Ч.Уранхолбоо өнөөдөр таван сайхан охины ээж болсон. Түүнийг ихэр охидоо тээгч эхээр төрүүлсэн гэх яриа хэдэн жил олны дунд яваа.

Тэгвэл тэрээр энэ талаар өөрийн цахим хуудастаа “Том охиноо төрүүлчихээд 2 сарын дараа ингээд явж байснаас болоод тээгч эхэд хүүхдээ тээлгэж,төрүүлсэн гэсэн яриа гарсан байдаг юм шиг байна лээ,өчигдөр medee.mn-д яриа өгөөд сууж байтал тээгч эх гэсэн асуулт орж ирэхээр нь хүмүүс одоо хүртэл энэ ярианд итгэсэн хэвээр байдаг юм байхдаа гэж бодоод гайхаж суулаа😅 Миний хувьд цаг хугацааны урсгалд гундаж үгүй болох мөнхийн бус гоо сайхны төлөө насан туршийн баяр баясал,амьдралынхаа утга учир болох үр хүүхдүүдээ эрүүл саруул залуу эмэгтэй байж бусдад тээлгэж,хайртай хүнийхээ хүслийг зөрчиж,бусдын эд эсээр тэжээлгэж бий болгохыг хүсэхгүй ээ!!!эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар энэ сонголтыг хийж байгаа хүмүүсийг үгүйсгэхгүй ч миний хувьд 5н хүүхдээ өөрөө тээж төрүүлж,өсгөж яваа юм шүү тэгээд ч өөрөө хүүхдээ тээж төрүүлээгүй тохиолдолд Алдарт эхийн одон өгөхгүй байсан байх!!!Ер нь тэгээд хэдэн хүүхэд төрүүлсэн ч гоо сайхнаа хадгалж авч үлдэж чадсан бүсгүйчүүд Монгол улсаар маань дүүрэн байгаа гэдгийг бодож үзээрэй😊’ гэжээ. 

Тэрээр таван хүүхэд төрүүлсэн гэхэд одоо ч гэсэн үзэсгэлэнтэй хэвээрээ. Телевизийн шоу нэвтрүүлэг хөтлөж, олон янзын эвент зохиосоор байна.

Анхны охины төрүүлээд хоёр сар болсоны дараа