Ц.Даваасүрэн сайдын гэргий LV брэндийн “улаан” фен

Эрчим хүчний сайд тендерчин түшээд дундаа “10 хувийн Даваасүрэн”  гэдгээрээ алдаршжээ.

Тэрээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа шийдэж өгсөн тендер бүрээсээ 10 хувийг авч, хувийн бизнесээ өргөжүүлдэг байснаар энэхүү нэрийг авсан бололтой. Түүнчлэн, болоогүй тендерийн 10 хувиа ЖДҮ сангийн 750 саяар арвижуулчихна.

Хамгийн айхтар нь тэрээр эхнэрээ ёстой гэрэлд цохиулдаггүй хашир эр. Эмч мэргэжилтэй гэргий нь “Ээж мадам” эмэгтэйчүүдийн эмнэлгийн “бүдүүн дарга”.

Баян хүний гэргий брэндээс хоцроно гэж юу байхав. Ялангуяа LV брэндэд нугасгүй тэрээр энэ хоёр үсэгнээс бүрдсэн бүрийг нэрийн хуудас болтолоо эдлэж хэрэглэдэг гэсэн шүү.

Дашрамд дуулгахад, ноён Ц.Даваасүрэнд “Нарлаг хараа”, “Цолмон хээр”, “Өег мебель”, “Ди Эл Өү”, “Нэмүт” зэрэг олон компаний хувьцаа байдаг ажээ.