ЭТТ ХК: 96 мянган тн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 9.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд:

DAP Мандал нөхцөлтэй:

Баяжуулсан сул коксжих нүүрс – 64.0 мянган тонн, $114.7 ам.доллароор арилжаалж нийт 7.34 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

DAP Ганцмод нөхцөлтэй:

1/3 коксжих нүүрс- 32.0 мянган тонн, $70.2 ⟶ $77.7 (+10.7%) ам.доллароор арилжаалж нийт 2.48 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 10.7% өслөө.

2026 онд 130 удаагийн арилжаагаар 601.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 7.13 сая тонн нүүрс арилжлаа.