Улсын аварга О.Хангай түрүүлж, Э.Оюунболд арслан үзүүрлэв

Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Лэгшидийн Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, Тэргүүн Саруул Зам ХХК, Эрдэнэс Критикал Минералс ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв.

Их шөвөгт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Д.Аззаяа нар шалгарлаа

Дунд шөвөгт улсын начин Х.Оргилболд, улсын начин Б.Сосорбарам, улсын начин Г.Дармаажанцан, аймгийн хурц арслан У.Батцоож нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2.5 сая, дунд шөвөг 1.0 сая төгрөгийн бай шагнал тус тус гарджээ.