Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хаалттай хэлэлцэж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхасуудлыг хэлэлцэж байна. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д өргөн барьсан.  Халдашгүй байдлын дэд хороо уг асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор түүний асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 13 гишүүний долоо нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол зургаа нь түдгэлзүүлэх хэрэгтэй гэжээ.