БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлалын үеэр Ван И Монголын удирдлагуудтай уулзаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм. Талууд хоёр орны харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох аж. Түүний айлчлал энэ сарын 13-15-ны хооронд үргэлжлэх юм.