Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ

Нийслэлийн СХД-ийн Нэгдүгээр хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас зам хаана. Тодруулбал, СХД-ийн 14 дүгээр хороо Цамбагаравын уулзвар, 11 дүгээр байрнаас 12 дугаар байрны чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх юм.

  • Эхлэх: 2026 оны наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас
  • Дуусах: 2026 оны наймдугаар сарын 7-ны 06.00 цаг хүртэл

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС