Одонгийн болон насны хишгийн мөнгийг маргааш олгоно

Одонтой ээжийн мөнгийг жилд нэг, насны хишгийн мөнгийг ахмадууд жилдээ хоёр удаа олгодог. Тодруулбал одонтой ээжийн мөнгийг сар шинийн баяраар олгодог бол насны хишгийн мөнгийг сар шинийн өмнө, улсын баяр наадмын өмнө олгодог.

Тэгвэл Одонгийн мөнгө болон насны хишгийн мөнгийг маргааш/2020.02.10/-наас олгох бол, бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүдийг хоёрдугаар сарын 15-нд олгохоор болжээ.

Харин цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг  хоёрдугаар сарын 18-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-ноор олгохоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас төлөвлөөд байна.