Гавьяат тамирчин Н.Төгсцогт ялагдлаа

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт, Г.Рассел нар өнөөдөр/2020.02.09/ WBC холбооны аваргын төлөө тоглолоо. Тэд 12 раунд тоглон шүүгчидийн шийдвэрээр Г.Рассел WBC холбооны аваргын бүсийг дахин өөртөө үлдээж чадав.  Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн дэвжээнд 11 тулаан хийхдээ бүгдэд ялж, IBO холбооны аварга болоод байгаа юм. Г.Расселыг ялбал IBO, WBC холбооны аваргын бүсийг давхар эзэмших байсан юм.

Харин Г.Рассел мэргэжлийн дэвжээнд 31 тулаан хийхдээ ганцхан ялагдсан байсан бөгөөд өнөөдөр ялалтынхаа тоог дахин нэгээр нэмлээ. 31 настай, 164 см өндөр тэрээр 2014 онд олимп, дэлхийн хошой аварга болсон юм.

Энэхүү халз тулааныг дэлхийн мэргэжлийн боксын спорт сонирхогчид нэлээд удаан хугацаанд тэсэн ядан хүлээсэн. АНУ-ын тамирчин Гарри Рассель, Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогт /King Tug/-той тулалдахаас хэд хэдэн удаа татгалзаад байсан бөгөөд WBC-гийн 57 дахь Конгрессоор түүнийг заавал тулалдахыг үүрэг болгосноор тэдний тулаан өнөөдөр болж өндөрлөлөө.