“Содура” Ч.Очгэрэл гэр бүлийнхээ зургийг дэлгэлээ

“Содура” киноны гол дүрийг бүтээсэн мөн “Мартагдашгүй намар”, “Говийн домог” зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин, дуучин Ч.Очгэрэл гэр бүлийнхээ зургийг дэлгэжээ.

Түүнийг Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат агсны бэр гэдгээр нь түмэн олон андахгүй сайн танина. Уран бүтээлээс илүү гэр бүлийн амьдралаа илүүд үздэг дуучин бүсгүй маань алдарт эх.

Нэгэнтээ тэрээр  “Гэртээ орой бүр дүнсийгээд суух нөхрөө өрөвдсөн. Тиймээс олон хүүхэдтэй болж гэрээ аз жаргалаа дүүргэнэ ээ” гэж ярилцлага өгсөн байдаг. Түүний хүсэл биелж дөрвөн хүүхдийн ээж болсон Очко хааяа өөрийн цахим хуудсаараа ардын дууг ковер болгон дуулж сошиал найзуудаа баясгадаг.