Өнөөдөр сонгуулийн хэсэг байгуулна

  1. Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг батлаад байгаа. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 вирусын халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төлөвлөгөөт олон ажлын хуваарь өөрчлөгдөж байна. Гэсэн ч СЕХ өнгөрсөн нэгдүгээр сард үйл ажиллагааныхаа цаг хугацааг товлосноо олон нийтэд зарласан. Түүнд зааснаар энэ ням гараг буюу Гуравдугаар сарын 1-нээс өмнө

-Сонгуулийн хэсэг байгуулах: Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

-Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох: Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлнэ.

Харин дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн

-Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах: Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум дүүрэг, баг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг дээр заасан хугацаанаас сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна.

Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө

-Нам, эвсэл Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө СЕХ-нд хүргэнэ.

Дөрөвдүгээр сарын 30-наас өмнө

-СЕХ сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Тавдугаар сарын 10-16-ныг дуустал

-Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж долоо хоногийн хугацаанд дуусгана.

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

Тавдугаар сарын 19-ний дотор

-Нэр дэвшигч хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоног багтаан нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу ХОМ гаргасан этгээд хамаарахгүй.

Тавдугаар сарын 20-ны дотор

-АТГ нь нэр дэвшигчид хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор СЕХ-нд лавлагаа хүргүүлнэ.

Тавдугаар сарын 21-ний дотор

-Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан баримт бичгийг СЕХ-нд ирүүлнэ.

Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан баримт бичгийг СЕХ-нд ирүүлнэ.

Хүлээн авснаас тав хоногийн дотор

-СЕХ нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.

Тавдугаар сарын 30-наас өмнө

-Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг СЕХ-нд ирүүлнэ.

Зургаадугаар сарын 2-ноос өмнө

-СЕХ дахин бүртгүүлэх болон нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн бичиг баримтыг хүлээн авч, нэр дэвшигчийн үнэмлэх гардуулахаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Зургаадугаар сарын 2

-Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

Зургаадугаар сарын 2-ноос эхлэн зургадугаар сарын 23-ны 00:00 цагаас өмнө

-Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

Зургаадугаар сарын 24-ний 07:00 цагаас 22:00 цаг

-Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна. Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

Долдугаар сарын 9-ний дотор

-СЕХ нь сонгуулийн дүн, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор УИХ