Жүжигчин Б.Барслхагва эхнэрийнхээ зургийг ил гаргав

  1. Пантастик продакшны авъяаслаг уран бүтээлчдийн нэг Б.Барслхагва сүүлийн үед “37-р точка” киноны Лутаагийн дүрээр залуусыг байлдан дагуулж байгаа.
    Шударга шулуун, шийдэмгий төрхтэй түүнийг хүмүүс ганц бие гэж боддог. Харин тэрээр “би эхнэр хүүхэдтэй” гэж нэгэн нэвтрүүлгийн ярилцлагандаа дурьдаад авсан. Гэвч эхнэрээ олны өмнө дагуулж явсан дүр зураг хэвлэлийн хуудсанд байдаггүй.
    Харин тэрээр өөрийн төрсөн өдрөө угтаж эхнэрийнхээ зургийг олны өмнө анх удаа өөрийн цахим хуудаснаа оруулжээ.
    Эгэл даруухан энгийн төрхтэй түүний гэргий олонд таалагдсон бололтой. Тэдний зураг лайкыг “харамгүй” авч байна.