О.Баасанхүү гишүүн амруугаа алгадуулав

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хөл хориотой холбогдуулан арилжааны банкуудын хүүг бууруулах талаар нэлээд ярих болсон. Түүний энэхүү саналыг дэмжиж буй хүн олон.
Харин гишүүн маань өөрийн цахим хуудаснаа Австралийн бүх банк зээлийн хүүгээ чөлөөлсөн хэмээн “цуурсан” нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм.
Учир нь тус улсад ажиллаж амьдарч буй монголчууд эрхэм гишүүний постыг эрс үгүйсгэж, тийм зүйл Австралид болоогүй хэмээж байна.
Тэдгээр иргэдийн нэг “Oogii” брэндийн үүсгэн байгуулагч Оюунцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Би зээлийн хүүгээ чөлөөлүүлэх юм сан… Австралийн банкны үйлчлүүлэгчид бид мэдээгүй байхад л Монголд та бүхэн маань мэдчихсэн байх юм. Ийм сүпер зүйл хаана аль банкинд болоод байна вэ” хэмээн бичжээ.