П.Одгэрэл ба түүний нөхөд Парист “од” болжээ

Шинэ оны өмнөхөн мисс Ч.Мичидмаа, топ модель П.Одгэрэл, “сайхан бүсгүй” О.Байгал нар найзуудаараа Парист шоппинг аялал хийжээ.
Тэднийг Парисын төв гудамжаар гунхах үед маш олон жуулчид хамт зургаа авахуулахыг гуйж, яг л холливудын одуудыг бүчих мэт ойр орчных нь хүмүүс цугларсан гэнэ шүү.
Ямар сайндаа л тэнд явж таарсан монгол бүсгүй холоос Викториа Бекхэм тэргүүтэй бүсгүйчүүд явж байна гэж хараад гүйгээд очтол хэзээний танил П.Одгэрэл, Ч.Мичидмаа, О.Байгал нарын хэдэн бүсгүйчүүд байсанд ёстой шоконд орсон юм байх.
Харин цагтаа цалгиж, халгиж явсан загварын найз бүсгүйчүүд тэнд болсон энэ явлаа бусдад хэлээгүй булагнаж, нуусан бололтой.
Ямартаа ч, монгол бүсгүйчүүд Парисын гудамжийг гоо сайхнаараа гялбуулж амжсан бололтой. Магадгүй тэдэнд өөрсдөд нь ч бас гэнэтийн бэлэг болсон байж ч магадгүй.