О.Магнайгийн “гоо үзэсгэлэн” нэг шөнийн настай

ШӨХТГ-ын дарга асан О.Магнайн “хөөрхөн” селфи ганцхан шөнийн дотор цахимд хүчтэй давалгаа үүсгэж, охид бүсгүйчүүдийг дуу алдуулсан явдал болсон билээ.
Эрчүүд нь энэ байдлыг хүлээж авч чадахгүй нэг нэгнээсээ “нүүрээ янзлуулцан юм уу” гэж лавлан, “реакц” өгч эгээтэй л харвах нь холгүй хүндээр тусгаж элгийн юм болсон доо.
Эндээс харахад, эрчүүд эмэгтэйчүүдээс илүү атаархуу гэдэг нь харагдаж байгаа биз.
Гол нь дүрдээ итгэсэн О.Магнай маань тэр даруй влог хийж эхэлсэн.
Ингэхдээ хуучин төрхөөрөө олны өмнө гарч “Би гоо сайхны мэс засал хийлгээгүй. Өнцгөө олно гэдэг л энэ байх” гэж ичингүйрэн ярьж зогссон. Уг нь тэр эрчээрээ хэдэн өдөр селфигээрээ PR хийсэн бол түүний фен бүсгүйчүүдийн тоо нэмэгдэх байлаа.
Гэвч О.Магнай шударга байхаар шийдсэн бололтой.
Ямартаа ч, “Сороо муутай” хэн бүхэн өнцөгөө олвол холливиудын одуудаас дутахгүй гэрэл зурагт мөнхөрдөг болохыг О.Магнай харууллаа.