БЗД-ийн татварын хэлтсийн хяналт шалгалтын газрын дарга асан Б.Батсүхийг баривчилжээ

АТГ-аас Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Батчулууны Батсүхийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр буюу  2020.04.02-ны өдөр  баривчилжээ.

Түүнийг 48  цагаар саатуулсан бөгөөд гэрт нь нэгжлэг хийж бэлэн мөнгө хураасан гэх мэдээлэл байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Батсүхийн гэрээс нь 85 сая төгрөг болон 10 000 ам.доллар хураасан гэх мэдээлэл байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.