Ц.Элбэгдорж : Эмтэрч санасан нутагтаа, та нартаа хүрээд ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн. Тэрээр 14 хоног тусгаарлагдана. Дараа нь түүнийг хуулийн дагуу дуудаж, байцаалт авч шалгана гэдгээ АТГ-аас мэдэгдсэн билээ. Ц.Элбэгдорж цахим хуудастаа:
“ Эрхэм сайхан андуудаа, Эх орны гэгээн өдрийн мэнд. Сайн явж ирлээ. Эмтэрч санасан нутагтаа, Та нартаа хүрээд ирлээ. Онгоц үйлчилгээ, ариутгал дэглэм, угталт үйлчилгээ, тээвэр зохицуулалт, байр хоол бүгд супер. Манайхан үнэхээр сэтгэлээсээ, элэгсэг хүнлэг, зохион байгуулалт, ур чадвар, мэргэжлийн өндөр түвшинд байгаа нь гайхалтай. Олон сайхан найзууд, амьдрал тэмцлийн амин андууд, сэтгэл сайт хүмүүс тосоод зогсож байгаа нь бүр сайхан. Болдогсон бол үсэрч буугаад тэврэлдэн золгож, уулзан жаргамаар. Хадаг сүүгээ барьчихсан, бас алс газраас зарим нь зориод ирж. Түмэн олныхоо тус дэм, халуун сэтгэл, буян заяанд залбирч, баярлаж байна. Баярлалаа Та бүхэндээ” гэжээ.