НӨАТ-ын сугалаанаас 1 сая төгрөгийн 291 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны 2020 оны дөрөв дэх тохирол өчигдөр боллоо. Энэ удаагийн тохиролд 2020 оны гуравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар 39.679.625 ширхэг баримт олгогдсоноос 26.654.629 баримтыг сугалаанд хамруулжээ.

Тохирлын дугаар 57559955

  • 30 мянган төгрөгийн азтан 26.424
  • 100 мянган төгрөгийн азтан 2.662
  • Нэг сая төгрөгийн азтан 291
  • Гурван сая төгрөгийн азтан 23
  • Таван сая төгрөгийн азтан 0
  • 30 сая төгрөгийн азтан 0.

Супер шагналын тохирлын дугаар 95854163 бөгөөд энэ удаагийн тохирлоор супер азтан тодорсонгүй.