Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал  асан Ч.Энхбатыг яллагдагчаар татаж, хилийн хориг тавьжээ

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал  асан Ч.Энхбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад зээл олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн бөгөөд түүнд хилийн хориг тавьсан байна.

Түүнийг “Газ-Импорт” гэх компанид Банкны тухай хууль зөрчин их хэмжээний зээл удаа дараа олгосон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-т зааснаар яллагдагчаар татжээ.