“Алтан Цогоо’ Сэлэнгэд өрсөлдөнө

Зам,тээвэр хөгжлийн яамны дэд сайд асан Б.Цогтгэрэл 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн байна. Тэрээр Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвших хүсэлтэй аж. Гэвч одоогоор нэр дэвших эсэх нь тодорхой бус байгаа. Учир нь МАН 16-нд  бага хурлаа хийх бөгөөд уг хурлаар нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодорхой болгож УЗ хурлаар хэлэлцэж батална. “Шилэн Цогоо’ нэрээр олны танил болоод байсан түүний хувьд “Алтан Цогоо’ нэртээ болоод буй. Учир нь тэрээр сүүлийн үед алтан рамтай нүдний шил, дээлээр гоёх болсон нь түүнийг ийм нэртэй болгоод буй билээ. 

Тэрээр Сэлэнгэ аймагт нэр дэвших хүсэлтээ өгсөн талаараа твиттертээ ‘ Заа ингээд Сэлэнгэ нутгийн 2 ахтайгаа өрсөлдөхөөр сэтгэл шулуудаж байндаа. 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймаг 13-р тойрогт МАН-аас нэр дэвших хүсэлтээ Удирдах зөвлөлдөө өргөн барьсан болно. Ах нар шударга сайхан өрсөлдөх байхаа. Мэдээж би ах нарын их мөнгийг барахгүй ч …’ хэмээн бичжээ.