Хонь
Бизнесээ өргөжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийхгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Худалдаа, маркетингийн салбарт ажилладаг хонины ордныхон хичээнгүйлэн ажиллах шаардлагатай болно. Ажил мэргэжлээ солихоор төлөвлөж буй бол энэ долоо хоног тохиромжгүй тул түр азнах хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд хууч өвчин сэдэрч болзошгүй. Эрүүл мэндээ анхаарч, элдэв хөрөнгө оруулалт хийхгүй байж, хадгаламж үүсгэх зэрэг нь энэ долоо хоногт зайлшгүй хийх ёстой зүйлс юм.
Үхэр
Эрч хүчтэй байж, шаргуу ажиллах долоо хоног. Хамт олон тань таныг удирдах ажилд томилж магадгүй. Хамтран ажиллагчидтайгаа муудалцаж магадгүй ч танд элдэв хор учрахгүй. Санхүүгийн байдалдаа анхаарч, шаардлагагүй зардал гаргалгүй, мөнгөө хадгалах нь чухал. Хостой үхрийн ордныхонд энэ долоо хоногт хайрттайгаа цагийг өнгөрөөх боломж олон тохиож, гайхалтай долоо хоног болно. Эрүүл мэндийн хувьд бие тавгүйрхвэл даруй эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
Ихэр
Бизнес эрхлэгчдийн хувьд олон гайхалтай боломж тохиож, ашигтай хэлцэлүүд хийнэ. Бизнесээ өргөжүүлэхэд тохиромжтой долоо хоног болно. Амьдралын хэв маягтаа илүү анхаарч, зохих хэмжээний амралт авах нь чухал. Хуучны найзын тань бараан дурсамж энэ долоо хоногт таны сэтгэлийг зовоож магадгүй. Уучилж, мартах нь хамгийн зөв зам гэдгийг од эрхэс анхааруулж байна. Санхүүгийн байдал энэ долоо хоногт сайн байж, орлого нэмэгдэх төлөвтэй байна.
Мэлхий
Бизнес эрхлэгч мэлхийнүүдэд түншүүдтэй нь холбоотой жижиг асуудлууд үүсч болзошгүй. Хүн бүрийн бодол, хүсэл өөр гэдгийг харгалзан үзэж, түншүүдээ ойлгохыг хичээгээрэй. Хичээж чадвал шинэ боломжууд нээгдэх болно. Энэ долоо хоногт мэлхийн ордныхон өөрийн болон хайртынхаа хүсч байсан зүйлсийг худалдан авч магадгүй. Мөн санхүүгийн тал дээр гэр бүлийн зүгээс тусламж үзүүлж магадгүй. Харин хайрттайгаа хамтдаа маш гайхалтай цагийг өнгөрөөж, хорвоо жижигдэм агуу хайр дурлалаа мэдрэх боломж энэ долоо хоногт дүүрэн байх аж. Хэрвээ та хоёр дундаа ямар нэг маргаантай байгаа бол энэ долоо хоногт муу бүхэн дуусах болно. Энэ долоо хоногт таны өөртөө итгэх итгэл эрс нэмэгдэх гэнэ. Эрүүл мэнддээ анхааран дасгал, хөдөлгөөн хийгээрэй.
Арслан
Ажилсаг арслангууд энэ долоо хоногт төлөвлөсөн ажлаа бүтээхэд зарим талаар асуудал үүсэх болно. Харин удирдах албан тушаалд ажилладаг арслангуудын хувьд төлөвлөж байсан тушаалдаа дэвших боломж гарч ирнэ. Эцэг эхтэйгээ шаардлагагүй маргаан үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь энэ удаад бүх маргаанд та ялагдах нь гарцаагүй. Удаан хугацааны турш шаналж яваа өр, төлбөрөөсөө энэ долоо хоногт гарах боломж нээгдэнэ. Мөн бусдад мөнгө зээлэхээс татгалзах хэрэгтэй. Эрүүл мэндээ онцгой анхаарах долоо хоног. Ялангуяа астматай хүмүүс сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.
Охин
Засаг захиргаа, банк, шүүхтэй холбоотой асуудлууд шийдэгдэх долоо хоног. Бизнесмэнүүд энэ долоо хоногт хөрөнгө оруулагчийнхаа тусламжтайгаар бүх өрсөлдөөндөө ялах болно. Ажилтан охины ордныхны хувьд шагнал, бонус, эсвэл нэмэгдэл зэрэг нэмэлт орлого олох бололтой. Мөн банкнаас санхүүгийн тусламж авах ажил бүтэмжтэй байж магадгүй. Хайр дурлалдаа умбаж яваа охины ордныхон энэ долоо хоногт хайрттайгаа хамт цэцэрлэгт хүрээлэнд зугаалах, гадуур хооллох, үзвэр үзэх гэх мэтээр гайхалтай цагийг өнгөрөөх болно. Та хоёрын хамтдаа өнгөрөөх хором бүрт хайр гэрэлтэж байх аж. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй шүү.
Жинлүүр
Ажлын ачаалал хэтэрхий их байх тул ажилтан жинлүүрүүд энэ долоо хоногт их ядрах нь ээ. Сэтгэл санаа хэцүү байсан ч эргэн тойрны хүмүүстээ, ялангуяа ахмадуудад муу үг хэлэхээс зайлсхийгээрэй. Мөн чихрийн шижинтэй жинлүүрүүд эрүүл мэндээ онцгой анхаарахыг зөвлөж байна. Ядаргаатай тэмцэхийн тулд хөнгөн дасгал хөдөлгөөн, бясалгал хийж болно. Санхүүгийн байдлаа тогтвортой байлгахын тулд энэ долоо хоногт илүү зардал гаргах хэрэггүй. Зардлаа маш сайн төлөвлөж, төлөвлөгөөгөө ягштал биелүүлээрэй. Энэ долоо хоногт өөрийгөө биш, бусдыг бодох нь тохиромжтой. Хайрттайгаа аль болох сайхан цагийг өнгөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Тэгж чадвал та хоёрын харилцаа хэзээнээсээ ч илүү сайхан болох болно.
Хилэнц
Газрын тос, химийн бодис, машин техниктэй холбоотой бизнес эрхлэгчдэд таатай долоо хоног болж өнгөрнө. Харин хөдөө аж ахуйтай холбоотой бизнесүүдэд хүндрэл үүсч болзошгүй. Хичээл зүтгэл үргэлж сайн зүйлд хүргэдэг. Санхүүгийн хувьд энэ долоо хоногийн орлого дундажаас доогуур байна. Гэхдээ удирдлагуудын зүгээс шаардлагатай тусламжийг үзүүлж, санхүүгийн асуудлыг тань шийдэж өгөх бололтой. Хостой хилэнцүүд энэ долоо хоногт хайрттайгаа романтик болзоонд явах ч цагийг тийм ч таатай өнгөрүүлэхгүй бололтой. Харин ганц биечүүд хүнд сохроор итгэхээс зайлсхийх хэрэгтэй. Нуруу өвдвөл даруй эмнэлэгт үзүүлээрэй.
Нум
Шинэ боломжууд хаалга тогших бүрт шуурхай хариу өгөх хэрэгтэй. Бизнес эрхлэгч нумынхан энэ долоо хоногт бизнесээ өргөжүүлж чадна. Гэр бүлд үүссэн багахан асуудлуудад цэг тавиарай. Хүүхэд хүсч байсан хосууд энэ долоо хоногт хүслээ биелүүлж магадгүй. Сэтгэл санааны онцгүй байдлууд эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдгийг санаж, юу ч болж байсан тайван байх хэрэгтэй. Жин нэмж байгаа нумынхан эрүүл мэнддээ онцгой анхаарч, хэт их амтлагчтай хоолноос татгалзаарай. Хэрвээ шинэ ажил эхлүүлэх гэж байгаа бол энэ долоо хоногтоо өнжөөд, илүү тохиромжтой цагийг хүлээхийг зөвлөж байна.
Матар
Бизнес эрхлэгчдэд том асуудал үүсэхгүй. Гэхдээ үйлчлүүлэгчдийн санал, хүсэлтийг онцгойлон анхаараарай. Үгүй бол шинэ захиалга авч чадахгүй болоход хүрэх аюултай. Санхүүгийн хувьд элдэв асуудал тулгарахгүй бололтой. Гэхдээ хадгаламжиндаа чадлаараа мөнгө нэмэхийг хичээх хэрэгтэй. Ганц бие матрууд энэ долоо хоногт насныхаа ханьтай учирч магадгүй. Харин хостой матрууд харилцаандаа жижиг өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй болох нь. Эрүүл мэнддээ анхаарч, их амтлагчтай хоол, хэт оройн хоолноос татгалзаарай.
Хумх
Импорт, экспорттой холбоотой бизнест хүндрэл үүсч болзошгүй. Гэр бүлийн асуудлууддаа чадах чинээгээрээ санаа тавьж эцсийг нь үзэхийг хичээгээрэй. Мөн гэр бүлийнхээ гишүүдэд муу үг хэлэх нь салалтын үндэс болох ч аюултай. Ах дүү нартайгаа ч гэсэн болгоомжтой харьцах хэрэгтэй. Санхүүгийн урсгал тогтвортой, хэвийн байна. Мөн шинэ мөнгөний эх үүсвэртэй болж магадгүй. Түргэн хоолноос зайгаа бариарай. Сүүлийн үед жин нэмж байгаа бол дасгал хөдөлгөөн, йог хийж, эрүүл мэндээ анхаарах цаг иржээ.
Загас
Бизнес эрхлэгч загаснууд энэ долоо хоногт хэд хэдэн ашигтай гэрээ байгуулаад тун завгүй байх бололтой. Харин ажилтан загаснууд гадаад компаниас ажлын санал хүлээн авч магадгүй. Хичээл зүтгэлээ бууруулж болохгүй. Санхүүгийн хувьд бага зэрэг таагүй долоо хоног өнгөрөх бололтой. Тиймээс санхүүгийн хүндрэлүүдээ даван туулахын тулд энэ долоо хоногийг нүдээ аниад, тэвчээд өнгөрүүлэхийг хичээгээрэй. Ганц бие загаснууд амьдралынхаа ханьтай учирч магадгүй. Та хоёрын мэдрэмжүүд сайхан тохирч, ирээдүйг хамтдаа бүтээхийг хүсэх нь гарцаагүй. Бясалгал хийж сэтгэл санаа, эрүүл мэндээ тогтвортой байлгаарай. Жирэмсэн эхчүүд эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. хэлэхэд хэцүү ч энэ долоо хоногт та бэртэж, гэмтэх эрсдэл их байгаа тул болгоомжтой байгаарай.