Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/30 тоот “Тусгай зөвшөөрөлгүй эмнэлэг, эмчийн үйл ажиллагааг илрүүлэх урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжаар хяналт шалгалт хийгдэж байна.Шалгалтаар Баянзүрх дүүргийн 25-р хорооны Олимп хотхоны 119-2 тоот 1 давхарт байрлах Мөнх цэнгүүн ХХК-ийн “Лабо” лаборатори нь Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан тул үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож ажилалаа.
Эх сурвалж: НМХГ