“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат,түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар цахим хуудсаараа лайв хийн, монгол түмэндээ талархсанаа илэрхийллээ. Продюсер, даралтат хөгжимчин Б.Чинбат элэг солиулах хагалгааг БНСУ-д хийлгээд эх орондоо ирсэн. Түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай донор болж, ханийнхаа амийг аварсан ч эмчилгээний зардал нь тэдний тооцоолсоноос их гарсан учраас урлаг соёлынхон, монгол түмэн гэр бүлийн төлөө “Хос зүрхийг хамгаалъя” сайн үйлсийн аяныг өрнүүлж, эрвийх дэрвийхээрээ тусласан билээ.
За тэгж байтал коронавирусийн халдвар БНСУ-д тархав.