Өвөрхангай аймгийн Богд сумын иргэдтэй уулзлаа

ИХ-ын сонгуулийн Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Ганхөлөг, Ч.Даваабаяр, О.Алтангэрэл нарын иргэдтэй хийх уулзалт Гучин-Ус, Богд сумдад үргэлжиллээ.

Манай аймгийн хамгийн алслагдсан, газар нутгийн хэмжээгээр аймагтаа нэгт бичигддэг ч дэд бүтэц тааруу. Мөн бодлогоор сумын газар нутагт хамаарах байгалийн үзэсгэлэнт газрууд руу чиглэсэн аялал жуулчалын бодлого үгүйлэгдэж буй сум юм. Биднийг очиход нутгийн иргэд, малчид өөрсдөд тулгарч буй асуудлуудыг нээлттэй ярилцаж, ямар гарц шийдэл байж болох тухай санал бодлоо хуваалцсан юм.

Тус хоёр сум нь нутгийн өмнөд хязгаарт оршдог учир дэд бүтэц, боловсролын салбарын асуудал хүндрэлтэй байдаг байна.
Гучин-Ус, Богд сумдуудад 11 баг нийлсэн найман мянга орчин хүн суурин амьдардаг. Энэ хоёр сумдын дийлэнхи иргэд мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг бол Богд сумын нутаг дэвсгэрээр Улаанбаатар, Гашуун сухайтын чиглэлийн зам өнгөрдөг.

Тийм учраас тээвэрт явдаг иргэд цөөнгүй байдаг байна. Тэгвэл уулзалтын үеэр тээвэрчдийн төлөөлөл тээврийн жолоочдын нийгэм эрх зүйн асуудалд анхаарах олон ажил байгааг хэлж байлаа. Нэр дэвшигч Б.Ганхөлөгийн аав Г.Батхүү агсан Монголын Тээвэрчдийн Холбоог олон жил удирдаж ирсэн. Тээвэрчидтэй хамгийн ойр ажилладаг тэдний өмнөөс дуугардаг нэгэн байсан юм. Тийм учраас түүний хүү Б.Ганхөлөг тээвэрчдийн нийгмийн асуудлыг сайжруулах ажлыг мөрийн хөтөлбөртэй тусгаснаа танилцууллаа.

Мөн эдгээр сумд нь сумын төвөөс алслагдмал говийн бүсэд оршдог учраас цэвэр усны асуудал тун хүндрэлтэй байдаг байна. Дээрээс нь малын бэлчээргүй болж байгаа. Гэхдээ нутгийн удирдлагуудаас энэ тал дээр ямар ч арга хэмжээ авахгүй байгааг хэлж байлаа.
Өвөрхангай аймагт сүүлийн жилүүдэд цөлжилт ихээр явагдаж байгаа. Энэ цөлжилтөнд бусад сумдаас хамгийн их өртөж байгаа нь Гучин-Ус, Богд сумд юм. Тийм учраас малын бэлчээрийн асуудлыг яаралтай шийдэж малчдаа, малаа аврахгүй бол нутаг, уснаасаа даажих явдал нэмэгдэж байна. Үүнийг засах бодлого, төлөвлөгөө Өвөрхангай аймгаас УИХ-д нэр дэвшигч Б.Ганхөлөгийн мөрийн хөтөлбөрт багтсан байгаа юм.

Мөн нэгэн чухал асуудал байсан нь Гучин-Ус сумын эрүүл мэндийн чанарын үйлчилгээ, эмнэлгийн барилгын тулгамдсан асуудал юм. Суманд төсвөөс хуваарилалт хийгддэг ч бодитой, хэрэгжсэн ажлууд байдаггүй, одоо хүртэл суманд хийгдэх ёстой ажлын жагсаалт бүрэн гараагүй гэх мэт хүндрэл, дутагдалтай зүйлс их байлаа.

Биднийг халуун дотно хүлээн авч, санал хүсэлтээ солилцсон та бүхэнд баярлалаа.

#ХАЛЪЯ #САЛЪЯ #СОЛЬЁ

#АнзаарчХар#АнхаарчӨөрчилье!

Эх сурвалж: Ганхөлөг.mn