“Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар аав болжээ. Түүний эхнэрийг Хулан гэдэг бөгөөд тэд саяхан гүнжтэй болсон байна.
Хошин урлагийн “Маск” продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байсан Э.Алдар өдгөө “Фантастик” продакшнаар овоглон дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхлөөд байна.
Үеийнхнээсээ нэлээн хожуу аав болсон тэрбээр “Хариуцлагатай хань, сайн аав байх болно” хэмээн цахим хуудасдаа бичжээ.