Хан-Уул дүүрэгт Зөв хүн Электорат намаас Т.Доржханд, Б.Мөнхцэлмэг, Г.Жавхантөгс нар нэр дэвшиж буй. Тус намын нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-нд хандаж, Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Г.Амартүвшинг Голландын иргэн мөн эсэх талаар тайлбар өгөхийг шаардлаа . Тус эвслээс Хан-уул дүүрэг нэр дэвшиж буй Б.Мөнхцэлмэг “Монгол Улс нэн тэргүүнд хар саарал жагсаалтаас гарах ёстой. Тэдний бидэнд тавьж байгаа нэг асуудал бий. Авлига, албан тушаалын хэрэгтнүүдээ шийтгэхгүй байна, хууль эрх зүйн орчноо өөрчлөхгүй байна. Тэгэхээр хулгайтайгаа яаж тэмцэх гээд байгаа юм бэ. Яаж эдийн засгаа босгох юм бэ. Ийм мэтгэлцээн хийе гэж бусад эрх баригч намаас нэр дэвшигчдэд хандахаар зугатаад байна. Нэр дэвшигч нарт уриал байна. Мөрийн хөтөлбөр бодитой, үнэн баймаар байна. Амлалт бол худлаа хэлдэг хүмүүсийн уралдаан болсон. Хоёрт, нэр дэвшиж байгаа хүмүүсийн мөрийн хөтөлбөр, өөрсдөө үнэн баймаар байна. МАН-аас нэр дэвшигч Г.Амартүвшинг гадаадын харъяат мөн үү гэдгийг тодруулахаар СЕХ-нд хандаж байна. Ганибалын Амартүвшин өөрөө гарч ирээд бодитой тайлбар иргэдэд өгөхгүй байна. Ганц пост хийчихээд нуугдсан. Иргэдэд бидэнд хандаж байна. Монголын төрийн сонгууль гэжихээд гадаадын иргэн өрсөлдөх нь зөв үү гэж асууж байна. Өөрөөс нь тодруулахаар асууж үзлээ. Гэтэл тодорхой тайлбар өгөхгүй зугатаад байна. Гэтэлд Гадаадын харъяатын газрын мэдээлэлд Г.Амартүвшингийн хилээр орж ирсэн мэдээлэл байна. Энэ мэдээлэлд Нидарландын вант улсын иргэн мөн гэж баталгаа байна. Иргэний бүртгэлийн газарт устгал явагдаж байна. Хоёрт, Голландын иргэн байсан уу, үгүй юу гэдэгт хариулт өгөхгүй байна. Гадаадын иргэн Монголын парламентад сонгогдвол үндэсний аюулгүй байдал яах юм бэ” гэлээ.
Харин Зөв хүн Электорат намаас нэр дэвшигч Т.Доржханд “Хулгайчидтай хулгайч тэмцдэггүй. Дэлхийн түүхэнд ийм зүйл байхгүй. Бидний дунд хулгай хийсэн нэг ч хүн байхгүй. Хулгайч нартай холбогдсон нэг ч хүн байхгүй шүү. Бидний ард 3.3 сая Монголчууд бий гэдгийг итгэл үнэмшилтэйгээр хэлье. Бид худлаа ярихгүй, хулгай хийхгүй, бид энэ улсад шинэ сонголтыг бий болгоно. Бид энэ улсын төрийг засах гэж сонгуульд оролцож байна. Намгийг дотроос нь хатаадаггүй, гаднаас нь нар ээж хатаадаг. Бид Засгийн эрхийг авбал төрийн албан хаагчдыг мэрит зарчмаар буюу ажлаа хийж чаддаг хүмүүсийг нам харгалзахгүй дэмжинэ” гэсэн юм.
Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН ШТАБААС