Даравч дардайна
Булавч бултайна гэдэг үг байдаг шүү дээ Г.Амартүвшин минь. Та өөрийн гараар бичсэн Монголын иргэншлээсээ гарах анкетаа 2013 онд өгч байжээ. Мөн Нидерланд дахь хаяг тань ч ил болчихов. Та Монголын ард түмнийг төдийгүй нэр дэвшсэн тойрог болох Хан-Уулчуудыг дэндүү их дорд үзэж, басамжлаад байгаа юм биш үү.
Монгол улсынхаа иргэншлээс татгалзах хүсэлт гаргаж байсан хүн юуны учир төрийн эрхэнд гарахыг ингэж их хүснэ вэ. Монголчууд эрт дээр үеэс их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул хэмээн захисаар ирсэн. Энэ үгийг бид одоо ч мартаагүй.