Жаргалтхаан суман дахь МАН-ын сонгуулийн штабын байр
Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд МАН-ын сонгуулийн штабын ажилтан зам тээврийн осол гаргаж, хоёр настай хүүхдийн амийг хохироосон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Хэрэг гаргасан эмэгтэй 19 настай, МАН-аас Хэнтий аймагт нэр дэвшигч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын сонгуулийн штабт ажиллаж байжээ. Сумын цагдаагийн байгууллага хэргийн талаар тодруулахаар ажиллаж байна.
Штабын ажилтан гэртээ байх үед штабаас нь яаралтай ир гэж дуудсан бөгөөд яараад гарахдаа ийнхүү хоёр настай хүүхдийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан аж.
Талийгаачийн ар гэрийнхэн юу ярив?
Б.БОЛД