УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт болоход хэдхэн өдөр дутуу байна. Сонгуулийн санал хураалтад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг идэвхжүүлэх зорилгоор олон кампанит ажил өрнөж байгаагийн нэг нь “ӨГЛӨӨ” аян юм.
Тус аяныхан зургадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цахим орчинд “дээлтэй саналаа өгье” хаштагаар залуучуудыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалан дуудаж буй. Харамсалтай нь, эрх баригч МАН тэдний хийж бүтээсэн ажлыг өөрсдийн мэт хуулбарлан, цахим орчинд тараасанд залуучууд бухимдаж байна.
Ард иргэдийн ЖДҮХС-ийн боломжийг хулгайлсан эрх баригч нам өнөөдөр залуучууд та бидний оюуны өмчийг булааж, ёс суртахуунгүй үйлдэл гаргаж байна. Маргааш тэд хэнийх нь боломжийг хулгайлах бол.
Өөрсдөө хийж бүтээж чадахгүй бол залуучууддаа боломжийг нь олго, тэднийг дэмж, битгий ингэж авиргүй аашлацгаа.
Дашрамд дурдахад, ӨГЛӨӨ page нь МАН-ын санаачилсан үйл хэрэг биш гэдгийг залуучууд дуу нэгтэйгээр мэдэгдэж байна.