Хууль бусаар томилогдсон Н.Алтаншагай гэж хэн бэ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Н.Алтаншагайг хууль зөрчин томиллоо. “Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 26–р зүйлд  Дүүргийн Засаг дарга нь төрийн албанд гурван жил ажилласан байх хэмээн заажээ. Гэтэл Н.Алтаншагай 2017 онд “Улаанбаатар Эрдэм” их сургуулийг төгсөөд 2017-2018 онд Сонгионхайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор томилогдон ажилласан ганцхан жилийн ажлын туршлагатай. Дөнгөж сургууль төгссөн түүнийг дүүргийн Засаг даргын орлогчоор томилж байсан 2017 онд ч, өнөөдрийн Засаг даргын орлогчоор томилж байгаа томилгоо ч төрийн албанд ажилласан туршлагагүй гэдгээр эдгээр албан тушаалд тэнцэхгүйг харуулж байна. Гэтэл дахин дахин хууль зөрчин, өндөр албан тушаалд томилогдсоор байна.

Н.Алтаншагай оюутан байхаасаа МАН-д элсч тус дүүргийн намын хорооны даргаар таван жил ажилласан байна. Түүнийг намын нөхөд нь Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон боловч УИХ-ын бүрэн эрхээсээ түдгэлзэн Хотын дарга болоод буй Сумъяабазарын хүн хэмээн ярьдаг юм билээ. Тийм ч учраас ийнхүү ногоон гэрлээр дээшилж буй хэмээн жиг жуг гэцгээж байна.

Н.Алтаншагайг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилсон энэ томилгоог учир мэдэх хүмүүс МАН боловсон хүчингүй болжээ гэж дүгнэж байна. Мөн Ерөнхий сайд Н.Хүрэлсүхийг энэ мэт томилгоондоо анхаарч, нийслэл, дүүргийг бусдын ажлын туршилтын талбар болгохгүй байх гэж харж байгаагаа хэлж байлаа.

Д.Баяр