Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 11-р сарын 4-5-нд 1068 хүний сорьцонд коронавирусийн шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР ачааны машины хоёр жолоочоос илэрсэн. Тэд Беларусь улсын иргэд бөгөөд 38, 40 настай. Мөн 10-р сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатар онгоцоор ирсэн 19 настай эрэгтэйн давтан шинжилгээгээр илэрсэн. ХӨСҮТ-д коронавирусийн өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрлээ. Энэ бол Ковид өвчтэй өвчтөнүүдэд үйлчилгээ хийхээр багаараа 14 хоног ажилладаг. Эдгээр хүмүүс тэндээс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдаж байгаад 28 хоногийн дараа гэртээ харьдаг. Тус сувилагчийн ажиллаж байх 14 хоног дуусахын өмнөх хяналтын шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тийм учраас энэ ажлын багийг тусгаарлаж хяналтад авсан.
Монголд коронавирусийн халдварын 356 тохиолдол батлагдлаа. Үүнээс эдгэрсэн 314 хүн, ХӨСҮТ-д 42 хүн эмчлүүлж байна.